Долларын эсрэг дэлхийн ажиллагаа

Дэлхий ертөнц дээр хамгийн их оодорч байгаа валют өнөөдөр ам.доллар болж байна. Хаан суудалд залраад байгаа ам.долларын эсрэг улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж эхэлсэн нь Д.Трампын бодлоготой холбоотойг олон улсын шинжээчид бичиж байна. Монгол төгрөгийн ханш он гарсаар тасралтгүй суларчээ. Тиймээс энэ удаад доллар яагаад өсч байгаа талаар улс төржихөөс илүү улс орнууд үүний эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар өгүүлье.

 Дэлхий ертөнц дээр хамгийн их оодорч байгаа валют  өнөөдөр ам.доллар болж байна.  Хаан суудалд залраад байгаа ам.долларын эсрэг улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж эхэлсэн нь Д.Трампын бодлоготой холбоотойг олон улсын шинжээчид бичиж байна.  Монгол төгрөгийн ханш он гарсаар тасралтгүй суларчээ. 

Дэлхийн эдийн засагт ам.долларын ханш өсч хэрхэн улс орнуудыг арга хэмжээ авахад хүргэж байгаа тохиолдол нь бизнес, худалдааны зах зээл доллараас харьяатай болсныг илтгэж байна. Хөгжингүй улс орнууд доллараас хамааралгүй бие даасан эдийн засагтай болохыг эрмэлзэж байгаа аж. Харин хөгжиж буй орнууд долларын өсөлтийн улмаас хямралд өртөх нь ихсэж байгаа нь санаа зовниулсан асуудал мөн.

Худалдааны дайн Монголд ч сөргөөр нөлөөлж байна. Өнгөрсөн зургадугаар сараас хойш ам.долларын ханш даруй 100 төгрөгөөр өсчээ. Нэг ам.доллар өчигдрийн байдлаар 2571 төгрөгтэй тэнцэж байна. Цаашид өссөөр байвал эдийн засгийг хямрааж болзошгүйг эдийн засагчид анхааруулж, ханшийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа нь ам.долларын зээл авсан аж ахуй нэгжүүд гэдгийг ч онцлох болсон.  Долларын ханшийн барихын тулд Монголбанк интервенц  хийдэг.  Валютын нөөц хангалттай, хатуу валютын болох алтны худалдан авалт сайжирсан байтал Монголбанк чимээгүй суугаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй.