Лизингийн зээл /хувь хүн/

Байгууллагад 6 сараас доошгүй хугацаанд үндсэн ажилтан, 6 сар тасралтгүй бизнес эрхэлсэн байх

Тавигдах шаардлага /Хувь хүн/:

          -  Байгууллагад 6 сараас доошгүй хугацаанд үндсэн ажилтан, 6 сар тасралтгүй бизнес эрхэлсэн байх /Улаанбаатар хотод оршин суугч/
          -  Зээлийг төлөх санхүүгийн чадвартай байх
          -  Банк, банк бус санхүүгийн байгууллага, хуулийн этгээдэд хугацаа хэтэрсэн өр, зээлгүй
Бүрдүүлэх бичиг баримт /хувь хүн/
          -  Зээлийн өргөдөл, зураг 
          -  Иргэний үнэмлэх /хуулбар/
          -  Давхар зээлтэй бол зээлийн гэрээ, дансны хуулга
          -  Бусад орлого тодорхойлох баримтууд
          -  Худалдан авах хөрөнгийн төлбөрийн нэхэмжлэх, барааны тодорхойлолт, хөрөнгийн үзүүлэлт, гаалийн мэдүүлгийн хуулбар
          -  Өрхийн орлого тодорхойлох баримтууд 
     Бизнесийн тогтмол орлоготой бол
          -  Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой банкан дэх сүүлийн 1 жилийн дансны хуулга, ажил гүйцэтгэсэн болон гүйцэтгэх гэрээнүүд
          -  Бизнесийн орлого зарлагын болон бараа материалын тооллогын хуудас
     Цалингийн тогтмол орлогтой бол 
          -  Цалингийн тодорхойлолтууд
          -  Нийгмийн даатгалын дэвтэр /хуулбар/