Зээлийн бүтцийг өөрчилсөн тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээс хүү бодогдоно.
Зээлийг царцаах, зээлийн хүүг зогсоох, зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах гэдэг нь бүгд ялгаатай ойлголт юм.
Зээлийг царцаах гэдэг нь зээлийн хүү, үндсэн төлбөрийн төлөлтийг тодорхой хугацааны дараа яг өмнөх дүнгээрээ төлөх, Зээлийн хүүг зогсоох гэдэг нь тодорхой заасан хугацаанд хүү огт бодохгүй байх, Харин зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах гэдэг нь зээлийн хугацааг сунгах, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах гэсэн ойлголт юм.
Цар тахалтай холбоотой ЗГ-аас зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах чиглэл өгсөн нь ипотекийн зээлээс бусад зээлийн хувьд хүү бодогдох, харин эргэн төлөлтийг орлоготой нь уялдуулан хойшлуулах юм. Харилцагч нар зээлийн хүүг зогсоосон гэж ойлгох нь ташаа ойлголт тул бага дүнтэй зээлийн эргэн төлөлтийг тогтмол хэмжээгээр төлж явах нь таныг зээлийн хүүний дарамтанд оруулахгүй байх сайн талтай.
© 2017 Solution Finance. Хамгаалагдсан
Вэб дизайныг Solition Finance.