МЭДЭГДЭЛ

Хугацаа хэтэрсэн зээлээ 2021.07.01-ний өдрөөс өмнө төлж ангиллаа сайжруулна уу.

 Монголбанкнаас Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх зорилгоор “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэлтэй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн мэдээллийг НЭГ УДАА сайжруулах БОЛОМЖ олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу дараах 2 нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгчид хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангиллаа сайжруулах боломжтой боллоо. Үүнд:

1. Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх,

2. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөр нь 2021/07/01- ний өдрөөс өмнө бүрэн төлөгдсөн байх.

Иймд хэрэглэгч Та хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байгаа бол 2021/07/01-с өмнө хугацаа хэтэрсэн зээлээ барагдуулж, зээлийн ангиллаа нэг удаагийн боломжоо ашиглахыг зөвлөе.

Утас: 77111181, 70537070, 86091155

Шийдэл Финанс ББСБ ХХК