Манай байгууллага нь 2017 онд үүсгэн байгуулагдсаж 2018 оны 11 сарын 30-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна.

Холбоо барих
Утас +976 7711-1181
Мэйл info@sfinance.mn
Хаяг байршил УБ хот, СБД, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 59, Эко интернэйшнл тауэр, 2201-01 тоот
Бидний дагаарай
Холбоо барих
Утас +976 7711-1181
Мэйл info@sfinance.mn
Хаяг байршил УБ хот, СБД, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 59, Эко интернэйшнл тауэр, 2201-01 тоот
Биднийг дагаарай

Мэдээ

Санхүүгийн луйвраас хэрхэн сэргийлэх вэ?

Images
Нийтэлсэн
Админ
Огноо
2025-12-18
Санхүүгийн
Мэдээлэл

Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр-ийн дөрөвдүгээр цуврал таны өдөр тутмын ухаалаг зээлийн шийдвэрт зориулсан Санхүүгийн луйвар гэж юу вэ? зурагт хуудсыг танилцуулж байна.

Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь аж ахуй нэгж, байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх, орон нутаг, алслагдсан бүс нутгуудад амьдарч буй иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн оролцоог сайжруулах бодлогын чухал хэрэгсэл.

Үүний тулд шинэ технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, түүнийг таниулах, санхүүгийн олон дэд салбар /жишээлбэл банк, бичил санхүү, даатгал гэх мэт/, мэдээлэл харилцаа холбооны технологи, өгөгдлийн дэд бүтцийг хамарсан бодлогын өргөн хүрээтэй зорилтыг дэвшүүлж, эрэлт ба нийлүүлэлтийн талыг хамтад нь авч үзэх шаардлага тулгарч байгаа юм.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр боловсруулсан талаар өмнө нь мэдээлж байсан. Энэхүү хөтөлбөрийн санхүүгийн хэрэглэгчийн түвшин тус бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн боловсрол олгох, иргэдийг санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх хүрээнд  Иргэдийг зээлийн ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлөх мэдлэг олгох хөтөлбөрийг боловсруулж, хөтөлбөрийн эхний хэсэг болох зурагт мэдээллийг цувралаар хүргэсээр байна.