Мэдээ
“Хашир бай” аян эхэллээ!

Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох байгууллагууд хамтран цахим орчинд нэмэгдэж байгаа залилангийн хэрэгтэй тэмцэх, иргэдэд хэрэгтэй мэдээлэл хүргэх аяныг улсын хэмжээнд эхлүүллээ.
Та өөрийгөө хамгаалахад дараах зүйлсийг анхаараарай:
Холбоос болгоныг бүү дар: Банк, төрийн байгууллага болж дүр эсгэсэн хуурамч сайт, мессеж олон болсон. Дархаасаа өмнө сайтар шалга.
Нууц үгээ найдвартай болго: Олон газарт нэг нууц үг бүү ашигла. Том жижиг үсэг, тоо, тэмдэгт оруулсан нууц үг сонгоорой.
Хувийн мэдээллээ хуваалцахгүй байх: Картын дугаар, PIN код, иргэний үнэмлэхийн мэдээллийг албан байгууллага ийм мэдээллийг цахимаар асуудаггүй.
Сэжигтэй дуудлага, мессежид бүү итгэл: Шагнал хожлоо, Таны данс хаагдана гэх мэт яаруу сандаргасан зүйлс ихэнхдээ залилан байдаг.
2 шатлалттай баталгаажуулалт ашиглах: Банкны апп, имэйл, сошиалаа хоёт шатлалттай нэвтрэлт идэвхжүүлснээр эрсдэл багасна.
Апп-аа зөв эх сурвалжаас тат: Google Play, App Store-оос хуурамч апп-аас болгоомжлоорой.
Банкны гүйлгээгээ байнга шалга: Таны хийгдээгүй гүйлгээ байвал даруй банкиндаа шууд мэдэгд.
Хашир бай: Өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг залилуулахаас хамгаалаарай.
Бусад мэдээ
-
Санхүүгийн луйвраас хэрхэн сэргийлэх вэ?
- 2025-12-18
-
Зээл гэж юу вэ?
- 2025-12-18
-
Мэндчилгээ
- 2025-12-18





