Мэдээ
ЗАЛИЛАГЧДАД БОЛОМЖ БҮҮ ОЛГО
Сүүлийн үед цахимаар залилангийн шинжтэй үйлдэл, гэмт хэргүүд их гарах болсонтой холбоо цахим залилангаас сэргийлэх хэдэн аргуудыг хуваалцъя. Үүнд:
• Нууц мэдээллээ хэнд ч бүү өг. ПИН код, нэг удаагийн код (OTP), нууц үг, картын CVV кодыг банк, санхүүгийн байгууллага, цагдаа, төрийн байгууллагын нэрээр залгасан хүнд ч хэзээ ч бүү хэл.
• Холбоосыг шалга. SMS, и-мэйл, мессенжерээр ирсэн сэжигтэй линк дээр бүү дар. Банкны апп, сайтыг өөрөө хөтөч дээрээ бичиж орох буюу албан ёсны аппаас нэвтэр. Албан ёсны суваг ашигла. Зээлийн мэдээллийг байгууллагын албан ёсны утас, сайт, салбараар лавла. Нийгмийн сүлжээний сэжигтэй пейж, танихгүй дугаараас ирсэн "зээлийн санал"-д бүү итгэ.
• Хоёр шатлалт баталгаажуулалт (2FA) бүх чухал данс, и-мэйл, нийгмийн сүлжээнд идэвхжүүл. Данс бүрт өөр, урт нууц үг ашиглаж, нууц үгийн хэрэглэ.
• Танил хүний нэрээр мөнгө гуйсан мессежийг залгаж баталгаажуулалгүйгээр бүү шилжүүл. Хаягийг нь хакердсан эсвэл дуу хоолойг нь дуурайсан (deepfake) байж болно.
• Төхөөрөмжөө хамгаал. Үйлдлийн систем, аппуудаа шинэчилж, зөвхөн албан ёсны дэлгүүрээс апп татаж, үл мэдэгдэх хүн "алсаас тусална" гэвэл дэлгэц хуваалцах апп (AnyDesk гэх мэт) бүү суулга.
• Нийтийн Wi-Fi дээр банкны гүйлгээ бүү хий.
Бусад мэдээ
-
Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ
- 2025-12-18
-
“Хашир бай” аян эхэллээ!
- 2025-12-18
-
Санхүүгийн луйвраас хэрхэн сэргийлэх вэ?
- 2025-12-18





