Мэдээ
ЗАЛИЛАГЧДАД БОЛОМЖ БҮҮ ОЛГО.
Сүүлийн үед цахимаар залилангийн шинжтэй үйлдэл, гэмт хэргүүд их гарах болсонтой холбоо цахим залилангаас сэргийлэх хэдэн аргуудыг хуваалцъя. Үүнд:
• Гүйлгээний мэдэгдлээ асаалттай байлгаж, данс, картынхаа хуулгыг тогтмол хянаж байх. Залилуулсан гэж сэжиглэвэл: даруй банкаа залгаж карт, дансаа хөлдөөлгөж, нууц үгээ солиод, цагдаагийн байгууллагад гомдол гарга. Хурдан үйлдэх тусам мөнгөө буцаах боломж нэмэгдэнэ.
• Зээлийн гэрээг зөвхөн салбарт эсвэл албан ёсны ажилтантай байгуулна. Гэрээгээ бүтнээр нь уншиж, хүү, хураамж, төлбөрийн хуваарийг шалга.
• Барьцаа хөрөнгийн баримтаа хамгаал. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбарыг танихгүй хүнд бүү өг. Ямар зорилгоор, хэнд өгч байгаагаа мэдэж байж өг.
• Нууц мэдээллээ бүү хэл. ПИН, нэг удаагийн код, нууц үгийг ББСБ-ийн ажилтан ч гэсэн утсаар асуухгүй.
• Төлбөрийг зөвхөн гэрээнд заасан дансанд шилжүүл.
• Дансны дугаарыг шилжүүлэхийн өмнө шалга. Данс эзэмшигчийн нэр байгууллагынхтай таарч байгаа эсэхийг харж, байгууллага руу залгаж баталгаажуул.
• Дэлгэц хуваалцах, алсын удирдлагын апп (AnyDesk гэх мэт) бүү суулга.
Бусад мэдээ
-
ЗАЛИЛАГЧДАД БОЛОМЖ БҮҮ ОЛГО
- 2026-10-16
-
Компаний засаглалтай холбоотой журам
- 2026-06-30
-
Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ
- 2025-12-18
-
“Хашир бай” аян эхэллээ!
- 2025-12-18





