Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах тухай

Зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг info@sfinance.mn хаягаар ирүүлнэ үү.

Шийдэл Финанс ББСБ ХХК нь Шинэ төрлийн коронавирусын халдвар (COVID-19)-ын тархалттай холбоотойгоор Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дараах өөрчлөлтийг гарган ажиллаж байна. Үүнд:

  • ·         Зээлийн хүүг бууруулах,
  • ·         Харилцагчдын зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах шимтгэлийг 0%,
  • ·         Шинээр зээл олгосны шимтгэлийг 0%,
  • ·         Харилцагчийн санхүүгийн байдалтай уялдуулан зээлийн эргэн төлөлтийг уян хатан болгох,
  • ·         Хүсэлт гаргасан харилцагчийн төлбөрийн хуваариас хамааруулан зээлийн ангилал бууруулахгүй байх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Тус байгууллагын зүгээс Төр, засгийн ажлыг дэмжин ажиллаж тодорхой хэмжээний мөнгөн хандивыг өгч дэлхий нийт, улс орны өмнө тулгараад байгаа тахалт өвчнийг даван туулахад бүхий л боломжоороо хамтран ажиллаж байна. 

ШИЙДЭЛ ФИНАНС ББСБ ХХК