Мэдээ
Мэндчилгээ
.jpg)
Санхүүгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажилладаг нийт ажилтан, албан хаагчид, хамтран ажилладаг мэргэжлийн холбоод, зохицуулалтын байгууллагууд, хөрөнгө оруулагч, харилцагч та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
1924 оны 11 дүгээр сарын 26-нд хуралдсан Улсын анхдугаар Их Хурал Монгол Улсын анхны бичмэл Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах засаглалаа дэлхий нийтэд тунхагласан нь төрт ёсны өнө удаан уламжлалтай монголчууд бидний тусгаар тогтнол, улс үндэстний оршин тогтнолыг бататгасан түүхэн үйл явдал билээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарласан энэ өдөр бол монголчууд бидний бахархал, эв нэгдлийн илэрхийлэл болсон үндэсний бахархлын өдөр юм.
Төрт ёсны үнэт уламжлал, Үндсэн хуулиа дээдлэн хойч үедээ өвлүүлэх энэ түүхт ойн баярын мэндийг дахин дэвшүүлээд, та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ
Бусад мэдээ
-
“Хашир бай” аян эхэллээ!
- 2025-12-18
-
Санхүүгийн луйвраас хэрхэн сэргийлэх вэ?
- 2025-12-18
-
Зээл гэж юу вэ?
- 2025-12-18





